Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК
 

"УБДС" ТӨХК-ИЙН ТОВЧ ТҮҮХ

“УБДС” ТӨХК нь анх 1959 онд үүсгэн байгууллагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа дулааны эрчим хүчний хэрэглээг найдвартай хангахын тулд төвлөрсөн дулаан хангамжийн системийн ашиглалт, горим тохируулга, хэтийн төлөв, тооцоо судалгаа, засвар үйлчилгээ, дулааны эрчим хүчийг түгээх, борлуулах зэрэг үйл ажиллагааг тасралтгүй явуулж ирсэн.

Хөгжлийн 1-р үе шат. 1959-1968 он

urt_tsagaan

1959 онд Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууцны 40, 50, 120 мянгатын хорооллууд, хотын төв хэсгийн төр олон нийтийн байгууллагууд, аж үйлдвэрийн комбинатын арьс шир, ноос боловсруулах болон оёдлын үйлдвэрүүдийг ф200-500 мм-ийн голчтой  дулааны шугамаар дамжуулан Дулааны I цахилгаан станцаас хангаж эхэлснээр төвлөрсөн дулаан хангамжийн систем үүсч хөгжихийн эхлэл болсон гэж үздэг.

 

 

2-р үе шат. 1969-1983 он

1969-1983

Энэ үед орон сууцны 3, 4, 5, 6-р хороолол, хотын баруун ба баруун өмнөд үйлдвэрийн район шинээр баригдаж тэдгээрийг дулаанаар хангахын тулд Дулааны II ба III цахилгаан станцаас ф400-800 мм-ийн голчтой дулааны шугам сүлжээг шинээр ашиглалтанд нэмж оруулсан.

 

 

3-р үе шат. 1984-1990 он

1984-1990

Энэ үед Дулааны IV цахилгаан станцаас ф700-1200 мм-ийн голчтой дулааны шугам сүлжээ, тухайлбал 9, 10, 11, 12, 13-р магистраль шугамууд ашиглалтанд орсноор 100 айл, Улаанхуаран, Буянт-Ухаа зэрэг алслагдсан хорооллууд төвлөрсөн дулаанд холбогдож эхэлсэн.

 

 

 4-р үе шат 1990 оноос хойш

1990

Энэ үед Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа дулааны хэрэглээтэй уялдуулан томоохон шугамууд ашиглалтанд орж, дулаан хангамжийн технологи шинэчлэлийн төслүүд хэрэгжсэн юм. 2004 онд 3.6 тэрбум төгрөгийн өртөгтэй 6.1 км урттай, 1ф1000 мм-ийн голчтой дулааны шугам, 2005 оноос хойш төвлөрсөн дулаанд холбогдоогүй байсан Ханын материал, Их тэнгэр цогцолбор, Мамбадацан, УС-15 орчмын орон сууцны барилгуудыг төвлөрсөн дулаанд холбох ажлуудыг хийж гүйцэтгэсэн.