Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК
 

УЛААНБААТАР ХОТЫН ТӨВЛӨРСӨН ДУЛААН ХАНГАМЖИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Улаанбаатар хот

Тус компани “Амгалан дулааны станц” ХХК, “ДЦС-2” ХК, “ДЦС-3” ХК, “ДЦС-4” ХК-иудад боловсруулсан дулааны эрчим хүчээр Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдсон 2760 аж ахуйн гэрээтэй хэрэглэгч, ОСНААУГ-ны харьяа 3 түгээх төвийн Хэрэглэгчид үйлчлэх 16 төвийн 9000 гаруй барилга обьектын халаалт, салхилуулга, хэрэгцээний халуун усны 1885.3 Гкал/ц-ийн ачаалал бүхий дулааны эрчим хүчний хэрэглээг өөрийн эзэмшлийн Ф200-Ф1200 мм-ийн голчтой 379.5 км урттай 13 магистраль шугам, насосны 8 станц, дулаан дамжуулах 2 төвөөр дамжуулан жилийн турш тасралтгүй, найдвартай ханган ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд нийслэл хотод барилгажилт эрчимтэй явагдаж байгаатай уялдуулан жилд дунджаар 100-150 Гкал/ц-ийн ачаалал бүхий 200 орчим барилгыг төвлөрсөн дулаанд холбон ажиллаж байгаа бөгөөд дулаан түгээлт жилдээ 3-8 хувиар өсч байна.

(“УБДС” ТӨХК-ийн товч түүх)

Шинэ хэрэглэгчийн холболт, дулааны шугам тоноглолын өргөтгөл шинэчлэлийн ажилтай холбоотойгоор сүлжээний усан эзэлхүүн жил бүр нэмэгдэж байгаа хэдий ч шугам тоноглолын ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж, засвар үйлчилгээ, ашиглалтын түвшинг дээшлүүлэх, хэрэглэгч дээрхи усны алдагдал бууруулах арга хэмжээг тогтмол зохион байгуулан ажилласны дүнд сүлжээний нэмэлт усны зарцуулалтыг бууруулан ажиллаж байна.

Тус компани дулаан хангамжийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх, сүлжээний усны алдагдлыг бууруулах, дулаан дамжуулалт, түгээлтийн үр ашгийг сайжруулах зорилгоор жил бүр эх үүсвэрүүд болон Нийслэл хотын бүтээн байгуулалтын ажилтай уялдуулан төв шугам, дулааны тоноглолын шинэчлэлийн ажлуудыг өөрийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэж байна.

 УБДС ТӨХК-ИАС САНААЧЛАН ХЭРЭГЖҮҮЛСЭН ШИНЭЛЭГ АЖЛУУД

 Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлууд:

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр сүүлийн жилүүдэд Ханын материал, Газарчин дээд сургууль, Их тэнгэр, КТМС, Мамбадацан, 7, 14 дүгээр хороолол орчимын 112 барилга объектыг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбосноор 143ш бага, дунд чадлын халаалтын зуухыг зогсоож агаар дахь хорт бодисуудын хэмжээ дараах хэмжээгээр буурсан байна. Үүнд:

  • Нүүрстөрөгчийн дутуу ислийн хэмжээг (СО2)  75 тонн-оор
  • Хүхрийн давхар ислийн хэмжээг (SO2) 75 тонн-оор
  • Азотын дан ба давхар ислийн хэмжээг (NO4) 1,695.75 тонн-оор тус тус бууруулсан.

 Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр бий болох хорооллуудыг төвлөрсөн дулаан хангамжид холбох талаар хийгдэж буй ажлууд:

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах барилгуудыг нийт 560 Гкал/ц-ийн ачааллаас тооцоо судалгаа хийж төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдох боломжтой байршлуудыг тогтоож, тооцоо судалгаа хийсэн. Эх үүсвэр, шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлтийн ажлууд дуусч гэр хорооллыг барилгажуулах төслийн хүрээнд төлөвлөгдсөн 10 байршилд нийт 288 Гкал/ц-ийн хэрэглээг ханган ажиллах нөхцлийг бүрдүүлснээр 88 мянга гаруй айл өрхийг орон сууцаар хангах үндсэн нөхцлийг хангасан.

Газар зүйн мэдээллийн системд суурилсан дулаан хангамжийн мэдээллийн менежментийн системийг хөгжүүлэх талаар хийсэн ажлууд:

Дулаан хангамжийн системийн гол бүрэлдэхүүн хэсэг болох шугам, сүлжээ, дулаан дамжуулах төвүүд, хэрэглэгчийн барилга объект, дулааны оруулгын тоноглолуудын байршил, хүчин чадал, төрөл, нэр зэргийг газар зүйн хэмжээст программд бүртгэж, өгөгдлүүдэд дүн шинжилгээ хийж үр дүнг өдөр тутмын үйл ажиллагаа болон төлөвлөлтөнд ашиглана.

Үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд хийж буй бусад ажлууд:

Хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээг хөнгөвчилөх, ажилчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 7004-7005 дугаарын дууд­ла­гын төв, дотоод үйл ажиллагааны программ, хэрэглэгчдэд “Дулааны эрчим хүчээр хангах” гэрээний мэдээллээ харах, өөрчлөлт оруулах, төлбөр тооцоогоо гар утас болон онлайнаар хийх боломжтой программуудыг ажиллагаанд оруулан ажиллуулж байна.

Хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж, ажилчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор алслагдсан дүүргүүдийн нийт 315 гаруй хэрэглэгчдийн дулааны тоолуурын мэдээллийг алсын зайнаас авах шинэ техник, технологийн шийдлийг хэрэгжүүлээд байна.

Салбарын шилдэг байгууллага:

2014 онд Эрчим хүчний салбарын хэмжээнд үйл ажиллагаа, ажлын үр дүнгээрээ үнэлэгдэж салбарын “2014 оны шилдэг төрийн өмчит байгууллага”-аар шалгарсан.

Монгол улсын эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж байгаа томоохон аж ахуйн нэгжүүдийг шалгаруулдаг “TOP-150” шалгаруулах арга хэмжээнд сүүлийн 8 жил дараалан амжилттай оролцож “TOP-150” аж ахуйн нэгж болон нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллагаар тогтмол шалгарсан.

 

“УБДС” ТӨХК

CALL CENTER

Хэрэглэгчийн санал хүсэлт, гомдлын мэдээлэл лавлагааг дуудлагын төвийн

7004-7005

дугаар дээр хүлээн авч байна.