Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК
 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ

ТООН БОЛОН ЧАНАРЫН ҮЗҮҮЛЭЛТ ГҮЙЦЭТГЭЛ

ШИНЭЭР БАРИЛГА ОБЬЕКТЫГ ДУЛААНД ХОЛБОХОД ШААРДАГДАХ МАТЕРИАЛ

КОМПАНИЙН ҮНДСЭН ЗОРИЛГО

          Тус компани Нийслэл хотын төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон иргэд, аж ахуйн нэгж байгууллагын 9000 гаруй барилга объектыг жилийн турш дулааны эрчим хүчээр тасралтгүй       хангаж, борлуулалтын орлогыг хугацаанд нь бүрэн төвлөрүүлж, хэрэглэгчийн шугам тоноглолын ажиллагаанд тогтмол хяналт тавьж, тэдгээрийн засвар үйлчилгээ, тохируулга зүгшрүүлгийн ажлыг цаг тухайд нь оновчтой зохион байгуулж, горим ажиллагааг ханган ажилладаг 55 жилийн түүхтэй эрчим хүчний ууган компанийн нэг юм.

Эрхэм зорилт:

Дулааны эрчим хүчийг хамгийн бага зардлаар найдвартай түгээж, борлуулж, хэрэглэгчдэд хүнд сурталгүй үйлчилнэ

Үндсэн үүрэг:

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн ашиглалт, борлуулалт, тооцоо судалгаа, горим тохируулга, засвар шинэчлэлт

Эзэмшдэг тусгай зөвшөөрөл:

Дулаан түгээх

Дулаанаар зохицуулалттай хангах

0.7-40.0 кгх/см2 даралттай шугам хоолой, ЦТП-ийн засвар, угсралт, түүний туршилт, тохируулга, дагалдах ажил үйлчилгээ

0.7-40.0 кгх/см2 даралттай шугам хоолой, ЦТП-ийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах

Дулааны тоолуур, хэмжих хэрэгслийг суурилуулах, засварлах

Ажил үйлчилгээний хамрах хүрээ:

Баянзүрх дүүрэг, Хан-Уул дүүрэг, Баянгол дүүрэг, Сонгино хайрхан дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй дүүрэг