ТЕНДЕРИЙН УРИЛГА

Төслийн нэр: GRCF2 W2 – Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн төсөл

Төслийн дугаар: 49511

Төсөл хэрэгжүүлэгч байгууллага: Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК

Тендер шалгаруулалтын нэр: Төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендер

Тендер зарлагдсан огноо: 2020.05.15

Дуусах огноо: 2020.06.29

Монгол Улсын Засгийн Газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-тай 2019 оны 04 дүгээр сарын 09-нд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд “Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн төсөл”-ийг дараах үндсэн чиглэлээр хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Улаанбаатар хотын дулаан хангамжийн системийн дамжуулах сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх;
  • Шинээр шугам татаж дулаан хангамжийн хамрах хүрээг тэлэх;
  • Дулаан хангамжийн системд орчин үеийн ухаалаг тоолуурын үзүүлэх төсөл хэрэгжүүлэх;
  • Дулааны сүлжээний горим ажиллагааг алсын зайнаас хянаж удирдах СКАДА системд өргөтгөл хийх;
  • Техникийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх.

Зөвлөх нь энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Улаанбаатар дулааны сүлжээ /УБДС/ ТӨХК-д дараах чиг үүргийн хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:

  • Шаардлагын дагуу төслийн менежментийн ерөнхий дэмжлэг;
  • Зураг төсөл, бараа бүтээгдэхүүний техникийн тодорхойлолтыг Төсөл хэрэгжүүлэх нэгжтэй хамтран бэлтгэх;
  • Ажил, бараа худалдан авах ажиллагааны урьдчилсан шалгуур үзүүлэлт, тендерийн баримт бичгийг Төсөл хэрэгжүүлэх нэгжтэй хамтран ЕСБХБ-ны худалдан авах ажиллагааны ECEPP систем дэх загваруудад үндэслэн бэлтгэх;
  • Ажил, бараа, материалын тендерийн материал бэлтгэх, тендер шалгаруулалтын үнэлгээ, тендерийн үнэлгээний тайланг боловсруулахад Төсөл хэрэгжүүлэх нэгжид зөвлөгөө өгч, хамтран ажиллах;
  • Гүйцэтгэгч компаниудын ажлын гүйцэтгэлд техник хяналт хэрэгжүүлж гэрээний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх.

Энэхүү тендерийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Худалдан авах ажиллагааны цахим портал (ECEPP)-ыг ашиглан явуулна. Системд бүртгүүлсэн оролцогч тендерийн баримт бичгийг авах, тендерийн баримт бичигт тодруулга, мэдээллийг ECEPP-р дамжуулан захиалагчаас авах боломжтой бөгөөд сонирхсон эрх бүхий этгээд https://ecepp.ebrd.com/respond/Q22FM9C732 холбоосоор бүртгүүлж, https://ecepp.ebrd.com/delta/viewNotice.html?displayNoticeId=11595666 холбоосоор тендерийн талаарх мэдээллийг авах боломжтой.

Холбоо барих:

УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ ТӨХК

Монгол улс, Улаанбаатар хот-16, Энгельсийн гудамж, 3-р хороо, Энгельсийн гудамж-18

Утас: +976 75753047-284