ЗАЙСАНГИЙН ЗҮҮН ТАЛЫН ДУЛААН ДАМЖУУЛАХ ТӨВӨӨС ХАНГАГДДАГ ХЭРЭГЛЭГЧДИЙН ХАЛААЛТ, ХАЛУУН УСНЫ ХЯЗГААРЛАЛТЫГ 2020 ОНЫ 05 САРЫН 15-НЫ ӨДРӨӨС ХИЙНЭ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт орших Зайсангийн зүүн талын Дулаан дамжуулах төвөөс дулааны эрчим хүчээр хангагддаг 10 гаруй хотхоны 1700 айл өрхийн дулаан хангамж 2019-2020 оны халаалтын улиралд доголдож, нэлээдгүй гомдол иргэд, хэрэглэгчдээс ирсэн.

Энэхүү халаалтын горим алдагдсан асуудал нь “Зайсан дэд бүтэц холбоо” ГҮТББ-ын зүгээс хийгдэх байсан техникийн шийдэл хэрэгжүүлэх шугам өргөтгөх ажлуудыг зураг төслийн дагуу хийгээгүйн улмаас үүссэн юм.

2020-2021 оны халаалтын улиралд дулаан хангамжийн хэвийн найдвартай хангах зорилгоор “Зайсан дэд бүтэц холбоо” ГҮТББ-ын зайлшгүй хийгдэх техникийн шийдэл хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгүүлэх Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Үүрэг даалгавар өгөх тухай” 115 дугаар тогтоол гарсан.

Тухайн тогтоолын хэрэгжилтийг хангах үүрэг манай компанид өгөгдсөний дагуу хэрэглэгчдийн халаалт, халуун усыг 2020 оны 05 сарын 15-ны өдрөөс хязгаарлан зураг төслийн дагуу ажлуудыг хийлгэн гүйцэтгүүлэхээр ажил зохион байгуулагдана.