“УБДС” ТӨХК-ИЙН НИЙСЛЭЛИЙН ДУЛААНААР ХАНГАХ АЛБАНЫ БИЕ БҮРЭЛДЭХҮҮН “КОVID-19” ХАЛДВАРТ ЦАР ТАХЛЫН ДАДЛАГА СУРГУУЛИЛТАД БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол Улсын Онцгой комиссын шийдвэр, Шадар сайдын 33 дугаар тушаалын дагуу “Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилтад “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Нийслэлийн дулаанаар хангах алба, Гамшгаас хамгаалах Орон тооны бус комисс, сургалт далдлагын үед бэлэн байдалд ажиллах Шуурхай штаб, дулаанаар хангах аваарийн бүлгийн бие бүрэлдэхүүн бэлэн байдалд ажиллаж байна.

Дадлага сургуулилтын бүс Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж байгаа барилга объект, орон сууцны дулаан хангамжийн найдвартай үйл ажиллагааг хангах, цах тахлын бүсэд аваарийн бие бүрэлдэхүүн хэрхэн ажиллах, дамжин өнгөрөх шугамуудын аюулгүй ажиллагааг төлөвлөн ажиллаж байна.

Улс нийслэлийн онцгой комиссын Шуурхай штаб, 9 дүүрэг, 21 аймгийн Шуурхай штабууд тодорхой цагийн байдал дээр дэлхий нийтэд тархаад буй цар тахалын хариу арга хэмжээний үеийн үйл ажиллагааг тодорхойлох, бэлэн байдлаа шалгах, харилцан ажиллагааг зохион байгуулах, үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна. Дадлага сургуулилтыг гурван үе шаттайгаар цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ дадлага сургуулилтыг хийснээрээ бид ямар нөөц бололцоо, хариу арга хэмжээ авч байгаа төлөвлөлтөд цаашид юуг сайжруулж боловсруулах ёстой юм бэ гэдгийг тодорхойлох ач холбогдолтой юм.