“3х3 сагсан бөмбөгийн тэмцээн”-нд манай баг тамирчид алтан медаль хүртэв.


“Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд салбарын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ажилтан албан хаагчдын спортын идэвх сонирхлыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийг дэмжих зорилгоор “3х3 сагсан бөмбөгийн тэмцээн”-ийг 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Сагсан бөмбөгийн тэмцээнд эрчим хүчний салбарын төрийн болон хувийн хэвшлийн 19 үйлдвэр, компанийн 130 тамирчин өрсөлдлөө.
ЭРЭГТЭЙ:
• 1-р байр – “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн 1 дүгээр баг тамирчид

• 2-р байр -“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн баг тамирчид
• 3-р байр – “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн баг тамирчид
ШИЛДЭГ эрэгтэй тоглогч “Баянхонгор Эрчим хүч” ХХК-ийн тамирчин Д.Золсүрэн
ЭМЭГТЭЙ:
• 1-р байр – “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХК-ийн баг тамирчид
• 2-р байр – Эрчим хүчний зохицуулах хорооны ERC Leaders баг тамирчид
• 3-р байр – “Дулааны Хоёрдугаар цахилгаан станц” ХК-ийн баг тамирчид
ШИЛДЭГ эмэгтэй тоглогч “Дулааны Хоёрдугаар цахилгаан станц” ХК-ийн тамирчин н.Отгонсолонго нар шалгарлаа.