МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНАГДЛАА


Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 380 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан ажилчид Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагнагдлаа.

• Дашзэвэгийн Батцэрэн – “АЛТАНГАДАС” одон
Д.Батцэрэн нь улсад болон эрчим хүчний салбарт 36 жил 5 сар, тус компанид 1984 оноос одоог хүртэл дулааны оруулгын слесарь, уурын хэсгийн инженер, тохируулгын инженер, албаны дарга, ахлах инженер, засварын хэсгийн инженер, дамжуулах сүлжээний тохируулгын инженер зэрэг албан тушаалд хамт олныг чадварлаг удирдан зохион байгуулж, үр бүтээлтэй ажиллаж ирлээ.

• Содномын Сарантуяа – “АЛТАНГАДАС” одон
С.Сарантуяа нь 1986 онд Дулааны шугам сүлжээний газар дулааны оруулгын слесариар ажилд орсноос хойш одоог хүртэл эрчим хүчний салбарт 32 жил 9 сар, тус байгууллагад 32 жил 9 сар тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж байна.

• Санзайжавын Сэргэлэн – “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”
С.Сэргэлэн 1989-1990 онд Гэр ахуйн эдлэлийн үйлдвэрт мужаан, 1991-1995 онд Өлзийт хорооны эрчим хүчний салбарт Диспетчер, 1996-1999 онд Монголын хүүхдийн ордонд гэрэлтүүлэгчээр тус тус ажиллаж, 1999 оноос тус компанийн хэмжүүрийн албанд Дулааны хянах хэмжүүр, автоматикийн засварын слесариар ажилд орсноос хойш одоог хүртэл 19 дэх жилдээ үр бүтээлтэй ажиллаж байгаа билээ.