“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн түүхт 60 жилийн ой

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК үүсгэн байгуулагдсаны түүхт 60 жил, Төвлөрсөн дулаан хангамж үүсч хөгжсөний 60 жилийн ойн баярын үйл ажиллагаа 2019.09.09-ны өдөр боллоо.

Баярын арга хэмжээг нээж “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ний гүйцэтгэх захирал Г.Баярсайхан мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ:
Эргэх дөрвөн улирал, он цагийн хэлхээс болсон нэгэн жаранд нийслэл хотынхоо төвлөрсөн дулаан хангамж, дулааны эрчим хүчийг тасралтгүй найдвартай хангах эрхэм зорилгын дор “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК гэх халуун ам бүл 60-н жилийнхээ ойтойгоо учран золгоод байна.
Тэртээх 1959 оны 9 сарын 9-нд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 367-р тогтоолоор Улаанбаатар хотын дулаацуулах байгууламжийн ашиглалт засварыг хариуцах үүрэгтэй Дулааны шугам сүлжээний ашиглалтын газрыг Төв цахилгаан комбинатын харьяанд аж ахуйн тооцооны үндсэн дээр байгуулан ажиллуулах шийдвэр гарснаар Монгол улсад төвлөрсөн дулаан хангамжийн систем үүсэн хөгжих эхлэл бий болсон түүхтэй.
Эрчим хүчний салбарт манлайлагч нь болж яваа манай байгууллагын сэтгэл, зүтгэл шингэсэн бүтээн байгуулалт, ажил хөдөлмөрийн талбарт ямагт хамт байдаг хэрэглэгч, хамтран ажилладаг аж ахуйн нэгжүүд төрийн болон төрийн бус байгууллагууддаа талархал илэрхийлж байна.
Монгол улсын зүрх нь болсон нийслэл хотынхоо иргэд, хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр найдвартай тасралтгүй хангаж яваа үе, үеийн удирдлага ахмадууд, инженер, инженер техникийн ажилтан албан хаагчиддаа Монгол улсад төвлөрсөн дулаан хангамж үүсч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК байгуулагдсаны 60-н жилийн ойн мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Л.Тлейхан болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон уг байгууллагын 60 жилийн түүхийг бүтээлцсэн үе үеийн төлөөлөл, ахмад, дунд, залуу үеийнхэн, хамтран ажилладаг байгууллагын төлөөлөгчид оролцлоо.


Хүндэтгэлийн арга хэмжээ “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК – нд олон жил идэвх, зүтгэл гарган үр бүтээлтэй ажилласан 80 гаруй инженер техникийн ажилчидаа шагнан урамшуулсан байна.
Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр
Горим тохируулгын албаны Ахлах инженер – Мягмарын Доржпалам

/М.Доржпалам нь тус байгууллагад 1999 оноос өнөөдрийг хүртэл Дулааны оруулгын слесарь, Тохируулгын инженер, Төслийн инженер, Засвар үйлчилгээний хэсгийн инженер, Горим тооцоо тохируулгын группын ахлагч, Төсөл хөтөлбөр, техникийн нөхцөл хариуцсан инженер, гидравлик тооцооны инженер, Тохируулгын албаны дарга, горим тохируулгын ахлах инженерийн албан үүргийг гүйцэтгэж байгаа бөгөөд тус компанид 20 жил ажиллаж байна/
Улаанбаатар хотын хүндэт тэмдэг –
Горим тохируулгын албаны дарга – Түвшинбаатарын Алтангэрэл

/Т.Алтангэрэл нь тус байгууллагад 1999 оноос хойш өнөөдрийг хүртэл Хэмжүүрийн слесарь, Хэмжүүр электроникийн инженер, Төслийн инженер, Дулааны үйлчилгээний 1-р салбарын дарга, Техник хяналт, мониторингийн хэлтсийн дарга, Шуурхай зохицуулалт, горим тохируулгын албаны дарга, Хэмжүүрийн албаны дарга, Ашиглалтын албаны дарга, Инженер, эдийн засгийн хэлтсийн дарга, Ерөнхий инженер, Техник хяналт, шинэ хэрэглэгчийн холболтын хэлтсийн дарга, Баруун түгээх төвийн даргын албан үүргийг гүйцэтгэж байгаа бөгөөд тус компанид 21 жил ажиллаж байна/
Хэрэглэгчийн үйлчилгээний албаны дарга – Лхасүрэнгийн Амарбат

/Л.Амарбат нь тус байгууллагад 1998 оноос хойш өнөөдрийг хүртэл Тохируулгын слесарь, Тохируулгын инженер, Горимын инженер, Шуурхай зохицуулалт, горим тохируулгын албаны дарга, Инженер эдийн засгийн хэлтсийн дарга, Дулааны үйлчилгээний 1-р салбарын дарга, Дулааны үйлчилгээний 2-р салбарын дарга, Ашиглалт, аюулгүйн техникийн байцаагч инженерийн албан үүргийг гүйцэтгэж байгаа бөгөөд тус компанид 21 жил ажиллаж байна/
Эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдэг
Дамжуулах сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээний албаны Ахлах инженер – Миеэгийн Мөнхтөр
/М.Мөнхтөр нь тус байгууллагад 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл Дулааны хянах хэмжүүр, автоматикийн засварын слесарь, Дамжуулах сүлжээний тохируулга, зүгшрүүлгийн хэсгийн инженер, Шугамын ашиглалт засварын хэсгийн инженерийн албан үүргийг гүйцэтгэж байгаа бөгөөд тус компанид 13 жил ажиллаж байна/
Горим тохируулгын албаны Горим тооцооны инженер Галхүүгийн Отгонбаяр
/Г.Отгонбаяр нь тус байгууллагад 2005 оноос хойш Дулааны шугам хоолойн слесарь, Диспетчер инженер, Тооцоо тохируулгын инженер, Горим тооцоо, тохируулгын инженер, Дамжуулах сүлжээний тохируулга, зүгшрүүлгийн хэсгийн инженер, Гидравлик тооцооны инженерийн албан үүргийг гүйцэтгэж байгаа бөгөөд тус компанид 14 жил ажиллаж байна/
Баярын арга хэмжээгээр компанийн 60 орчим ажилчдын бүрэлдхүүнтэй хүндэтгэлийн концертоор үргэлжилсэнээс гадна компанийн түүхэн ололт, амжилтыг бататгаж эрчим хүчний салбартаа үнэтэй хувь нэмэр оруулж буй 17 үйлдвэр, компани хэрэглэгчиддээ үйл ажиллагаагаа танилцуулах, сурталчилах, олон нийтэд дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл хүргэх зорилгоор “Дулаан хангамжийн техник,технологи 60 жил” үзэсгэлэнд оролцлоо.