ГЭРЭЭ ХИЙХЭД АНХААРАХ ЗҮЙЛ: 2019-2020 ОНЫ ХАЛААЛТЫН УЛИРАЛД “ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧИЙГ ХУДАЛДАХ ХУДАЛДАН АВАХ” ГЭРЭЭ ХИЙХЭД АНХААРАХ ЗҮЙЛ

Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 дугаар сарын 11- ний өдрийн 292 дугаар тогтоолоор Дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч – Хэрэглэгч хоорондын “Аж ахуйн харилцааны дүрэм” гарсантай холбогдуулан өмнөх жилүүдэд хийгдсэн 10 жилийн хугацаатай болон 1 жилийн хугацаатай гэрээнүүд дуусгавар болж 2019-2020 оны халаалтын улиралын “Дулааны эрчим хүчийг худалдах худалдан авах” гэрээг 2019 оны 09 дүгээр сарын 1-нээс 2019 оны 10 дугаар сарын 1-ны хооронд хийх болсныг мэдэгдье.

Гэрээ хийхэд анхаарах зүйл: 

  1. Дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрөө бүрэн барагдуулсан байх.
  2. Дулааны шугам сүлжээ тоноглолд хийх засвар үйлчилгээг зохих журмын дагуу хийж, хангагч байгууллагаас өгсөн техникийн шаардлагыг биелүүлсэн  байх.
  3. Гэрээ хийхийг хүссэн албан хүсэлт авч ирэх (Дулаан авах болон хаах хугацааг халаалт, халуун ус салхивч гэсэн өөрт шаардлагатай төрлөөр тодорхой бичсэн)
  4. Хавсралтаар 2019-2020 онд дулаанаар хангагдах обьектийн хэмжээг барилга тус бүрээр гаргаж санхүүгийн тамга тэмдэгээр баталгаажуулсан байна.

Загварыг энд дарж харна уу.

Тайлбар: Орон сууцны подвалыг авто зогсоолын зориулалтаар ашиглаж байгаа бол хэмжээг “граж” гэсэн хэсэгт тусгана. Подвал гэсэн хэсэгт авто зогсоолоос бусад ахуйн зориулалтаар ашиглагдаж байгаа хэсгийг тусгана.

 

Компанийн гэрээний комисс