Засварын ажлын графикийн өөрчлөлтийн мэдээлэл

Улаанбаатар хотын дулааны төв шугамд 2019 оны зун хийгдэх нягтын шахалт, засварын ажлууд батлагдсан графикийн дагуу 2019 оны 5 дугаар сарын 15-наас эхлэн явагдаж байна.
Батлагдсан хуваарийн дагуу Зогсолт №10 буюу 5вгдж магистралийн хуваарьт өөрчлөлт орсныг мэдэгдэж байна.

БАТЛАГДСАН ГРАФИК:
7-р сарын 30-наас 8-р сарын 5–ны хооронд 6 хоног /5вгдж магистраль/

ШИНЭЧИЛСЭН ХУВААРИЙН ГРАФИК:
8-р сарын 05-наас 8-р сарын 11–ны хооронд 6 хоног засвар үйлчилгээ хийгдэхээр боллоо.

Байршил: Замын цагдаагийн газар, Эрэлийн орон сууц, Стар эстэйтс, Континентал зочид буудал, Шинэ үе сургууль, 21 сургууль, Бөхийн өргөө, 13 хороолол ДДТ-24, 25, 14 хороолол, Аман хуур хотхон, Сансар 12, 15 хороолол орчмын хэрэглэгчдийн хэрэглээний халуун ус засварын хугацаанд түр хязгаарлагдана.