САНХҮҮ, БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС

Санхүү бүртгэлийн хэлтэс нь компанийн хөрөнгө түүний эх үүсвэр болон борлуулалт, ажил үйлчилгээний санхүүгийн үр дүнг бүртгэх, мөнгөн хөрөнгө, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үр ашигтай зарцуулалтыг хангах үйл ажиллагааг эрхлэн ажиллаж байна.

Жилээс жилд нийслэл хот өргөжин тэлснээр дулааны шугам тоноглол,  техник  тоног төхөөрөмж, сэлбэг, бараа материалын тоо хэмжээ өсөн нэмэгдэж, дулаан хэрэглэгч байгууллагын тоо өссөнөөр 60 жилийн өмнө 2 хүний бүрэлдхүүнтэйгээр ажлаа эхлэж байсан тус хэлтэс нь одоо хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч, 5 тооцооны нягтлан бодогч, 2 нярав нийт 9 хүний бүрэлдхүүнтэйгээр ажлаа явуулж байна.

2017 онд төлбөрийн цахим үйлчилгээ болох E-биллинг үйлчилгээ, most-money үйлчилгээнүүдийг банкуудтай гэрээ хийж хэрэгжүүлсэнээр төлөлт борлуулалтын программд шууд холбогддог болж мөнгөн хөрөнгийн нягтлан бодогч, борлуулалтын нягтлан бодогчийн ажлыг хөнгөвчилж борлуулалтын орлогын мэдээ тайланг цаг хугацаанд нь хурдан шуурхай гаргадаг болсон.