ГОРИМ ТОХИРУУЛГЫН АЛБА

Горим тохируулгын алба нь Төвлөрсөн дулаан хангамжийн системийн гидравлик болон дулааны горим тооцоо, горим ажиллагааг хэрэгжүүлж тохируулга зүгшрүүлгийг хийх, үйлдвэрлэлийг үр ашигтай ажлуулах техник зохион байгуулалтын ажлуудыг судлан үйлдвэрлэлд нэвтрүүлэн ажиллах, мөн аймаг, орон нутгийн дулаан хангамжийн болон ижил үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөл бүхий байгууллагуудад мэргэжил арга зүйн туслалцаа, зөвлөгөө өгөх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх зорилготой.