ХАНГАМЖ, ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ХЭСЭГ

ТУЗ-ийн 2019 оны 6-р сарын 6-ний өдрийн №16 тоот тогтоолоор баталсан компанийн шинэ бүтэц орон тоогоор Хангамж Худалдан авах ажиллагааны хэсэг нэртэйгээр Ахлах мэрэгжилтэн-1, худалдан авах ажиллагааны мэрэгжилтэн-3 нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан ажиллаж байна.

Манай хэсэг нь “УБДС” ТӨХК-ийн хэмжээнд бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг “Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу зохион байгуулах, тендерийн баримт бичиг боловсруулах, гэрээ байгуулах, ажлын гүйцэтгэлд хяналт тавих, гэрээ дүгнэх,  Худалдан авах ажиллагаатай холбоотой тайлан мэдээг холбогдох газааруудад тайлагнах зэрэг асуудлыг хариуцан ажилладаг.