ТӨСЛИЙН НЭГЖ

Төвлөрсөн дулаан хангамжийн хамрах хүрээг тэлэх, дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн дэвшилтэт техник технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, түүнтэй холбоотой судалгаа, тооцоог хийх, үр ашгийг дээшлүүлэх үндсэн зорилгын хүрээнд Улаанбаатар хот болон орон нутагт хэрэгжих дотоод, гадаадын төслийн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих, мэдээллээр хангах үндсэн үүрэгтэйгээр 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр байгуулагдаж,  төслийн ахлах инженер-1, төслийн инженер-2, төслийн ажилтан, орчуулагч-1 нийт 4 хүний бүтэц, орон тоотойгоор ажиллаж байна.