АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА ХЯНАЛТ МОНИТОРИНГИЙН ХЭЛТЭС

Аюулгүй ажиллагаа хяналт мониторингийн хэлтэс нь анх 2011 онд “Техник хяналт мониторингийн хэлтэс” нэртэйгээр байгуулагдаж, улмаар “Техник хяналт дотоод аудитын алба болж албаны дарга, дотоод хяналт аудитын ахлах мэргэжилтэн, дамжуулах сүлжээний техник хяналт, ашиглалтын байцаагч инженер, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны байцаагч инженер, хэрэглэгчийн гэрээний эх үүсвэр, хэмжүүрийн хяналтын инженер, хэрэглэгчийн сүлжээний техник хяналтын инженер гэсэн бүтэц орон тоогоор, 8 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан бол  2019 онд “ Аюулгүй ажиллагаа хяналт мониторингийн хэлтэс” нэртэйгээр хэлтсийн дарга (Ц. Доржпалам), хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан байцаагч инженер (Д.Алтаннавч), ашиглалт, аюулгүйн техникийн байцаагч инженер (У.Наранхишиг), дотоод хяналт, аудитын ахлах мэргэжилтэн (Л.Баярсайхан),  дотоод хяналт зөрчлийн байцаагч (П.Алтанцэцэг), техник хяналтын инженер (Ч.Уранчимэг, Т.Одсүрэн), химийн инженер (Б.Сэргэлэн), лаборант (Н.Одончимэг), металл гагнуурын техникч (Ж.Очирбал), эрүүл ахуйн техникч (М.Мөнхбаяр), засварчин (Б.Пүрэвсүрэн)  гэсэн 12 орон тоотойгоор ажиллаж байна.

Тус хэлтэс нь дулааны эрчим хүчийг түгээх үйл ажиллагаатай холбоотой техник тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааг хангуулах, ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал,  эрүүл ахуйн орчинг бүрдүүлэх, дулаан хангамжийн үйл ажиллагаанд гарч болзошгүй аливаа сөрөг нөлөөлөл, эрсдлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хяналт шалгалтыг компанийн болон эрчим хүчний салбарын хяналтын бодлого, стратеги, төлөвлөлт, зарчимд нийцүүлэн явуулах, холбогдох хууль дүрэм, журам, зааврын биелэлтийг хангуулах, дотоодын хяналтын үйл ажиллагааг сайжруулах үндсэн чиг үүргийн хүрээнд дараахи ажлуудыг хийж гүйцэтгэж байна.