Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК
 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ХЭЛТЭС

Компанийн удирдлагуудын болон удирдах дээд байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх, биелэлтэнд хяналт тавих, ажил олгогч, ажилтны хооронд үүсэх хөдөлмөрийн харилцааг зохицуулахад Монгол Улсын хөдөлмөрийн хууль, компанийн дотоод журам бусад дүрэм журмыг баримтлах, ажиллагсдын ажиллах таатай орчинг бүрдүүлэх, ажиллагсадын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх сургалт явуулах болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажлын цаг ашиглалтыг сайжруулахад оршино.