БОРЛУУЛАЛТЫН БОДЛОГЫН ХЭЛТЭС

Борлуулалтын бодлогын хэлтэс нь өнөөдрийн байдлаар 16 инженер , 28 борлуулалтын байцаагч , хуульч , нягтлан зэрэг 46 хүний бүрэлдхүүнтэй ажиллаж байна.

Улаанбаатар хотын хөгжилтэй  манай компанийн ажил  салшгүй холбоотой бөгөөд хот өргөжин тэлэхийн хэрээр компанийн Дулааны эрчим хүчний борлуулалтын орлого өсөн нэмэгдэж байгаа бөгөөд 2018 оны байдлаар 92 тэрбум төгрөг борлуулалт орлого төвлөрүүлсэн бол 2019 онд 100 тэрбум төгрөгний борлуулалтын орлого төвлөрүүлэх зорилт тавин ажиллаж байна .

Борлуулалтын орлого өсөн нэмэгдэж байгаа цаащид ч өсөн нэмэгдэх учир орлогын төвлөрүүлэлтийн системийг боловсронгуй болгож “тэг үлдэгдэлтэй данс” системд шилжүүлэх , авлагын үлдэгдлийг зохих түвшинд байлгах зорилт тавин ажиллаж байна .