АЖ АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА

Улаанбаатар  хотод анх 1959 онд Дулааны сүлжээ гэдэг байгууллага үүсэхэд 8 хүнтэй,  3 машинтайгаар үйл ажиллагаа эхэлж байсан. Өнөөдрийн байдлаар тусгай зориулалт, тоноглол бүхий үйлчилгээний нийт 30 автомашин механизмтай, тэдгээрт суурилуулсан туслах тоноглолуудтай / шахалтын насос, гагнуурын сак, г,м 13 тоноглол /-гаар дулааны шугамын засвар үйлчилгээ, тохируулга, зүгшрүүлэлтийн ажлыг цаг тухай бүрд нь хийх , дуудлагын шуурхай үйлчилгээнд 24 цагаар ажиллах , байгууллагын тохижилт цэвэрлэгээ үйлчилгээг хариуцах, эд хөрөнгө сахин хамгаалах, ахуйн хэрэгцээний цэвэр бохир усны шугам хоолойг засварлах, машин механизм тоног төхөөрөмжийн  засвар үйлчилгээг хариуцан  хийдэг  Аж ахуй үйлчилгээний алба болтлоо өргөжин хөгжиж ирсэн.

Аж ахуй үйлчилгээний алба нь одоо :

  • Инженер техникийн ажилтан -3
  • Жолооч -21
  • Үйлчлэгч -10
  • Автын засварчин  -1
  • Сантехникийн слессерь -1
  • Мужаан -1
  • Сахиул -2

Нийт 39 хүний бүрэлдхүүнтэйгээр ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд парк шинэчлэлт хийж, Солонгос, Хятад, улсад үйлдвэрлэсэн шатахуун бага зарцуулдаг Хьюндай, Forland, маркын автомашинууд дээр тусгай тоноглолууд  байрлуулж  ажилласнаар  шатахууны зарцуулалт багасаж,  хөдөлмөрийн бүтээмж эрс сайжирч зуны урсгал болон их засварын ажлуудыг хугацаанаас нь өмнө хийж гүйцэтгэж байна .

Манай хамт олон нь 2019 оны эхний 8 сарын байдлаар шугам хоолойн засвар, шуурхай ажлын үйлчилгээнд  185632 км явж, 7586 тн\км-н тээвэр хийн , механизм тоноглолоор 5965,3 мот/цагийн ажил үйлчилгээг үзүүлсэн. Мөн байгууллагын ногоон байгууламж, гадна талбай, спорт заал,  конторын барилгын  нийт 25000мкв талбайн тохижилт цэвэрлэгээг тогтмолжуулж , халаалт , халуун ус, цэвэр бохир усны системийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг дуудлагын дагуу хийж, автомашин механизм, туслах тоноглолын засвар үйлчилгээг цаг тухайд нь хийж техникийн бэлэн байдлыг 100%-д хүргэн ажиллаж “УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК-ний түүхт 60 жилийн ойдоо  бэлэг барьж байна.