Тус компани нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1959 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 367 тоот тогтоолоор Улаанбаатар Хотын Дулааны Шугам Сүлжээний Газар нэртэйгээр “УБДШСГ” анх байгуулагдсан.
Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 164 дүгээр тогтоолоор биеэ даасан “Улаанбаатар Дулааны Сүлжээ” Төрийн Өмчит Хувьцаат Компанийн / “УБДС” ТӨХК / хэлбэрт шилжин ажиллаж байна.
Хэрэглэгчийн дулааны шугам тоноглолын засвар, үйлчилгээг чанартай хийлгэж өвлийн их ачааллыг амжилттай давах, дулааны эрчим хүчний ашиглалтад тогтмол хяналт тавьж зүй бус хэрэглээг бууруулах, хэрэглэгчдэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх зэрэг үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааг эрхэлж байна.
Дулаанаар зохицуулалттай хангах, дулаан түгээх, дулааны шугам хоолойн угсралт засвар, хийц хэсгүүдийн үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөл эзэмшигч “УБДС” ТӨХКомпани нь нийт 300 гаруй ажилтан, албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Одоо тус компани 19 үйлдвэрлэлийн нэгж хэсгийн дотоод удирдлагын бүтэц зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Хэрэглэгчийн санал хүсэлт, гомдлын мэдээлэл лавлагааг дуудлагын төвийн
дугаар дээр хүлээн авч байна.
Баянгол дүүрэг,
3-р хороо,
Энгельсийн гудамж - 18,
Улаанбаатар - 16030,
Монгол улс
Факс: 976-11-342397
И-мэйл: dhsub@ubds.energy.mn
Дуудлагын төв: 70047005
Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК © 2019