Техникийн комиссын шийдвэр
Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8 дахь хэсэг, Эрчим хүчний сайдын 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаар тушаалыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
- Дулааны техникийн нөхцөл олгох ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.
- Хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох техникийн нөхцөл олгохдоо Эрчим хүчний сайдын 2013 оны 3 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Дулааны техникийн нөхцөл олгох журам", Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 24 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Дулааны техникийн нөхцөл олгох ажлын хэсгийн ажиллах журам" -ыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг ажлын хэсгийн дарга, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга (Б.Насантогтох/-т үүрэг болгосугай.
- Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсантай холбогдуулан төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 83 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
Техникийн нөхцөл хүсэж буй иргэн, хуулийн этгээд дараах материалыг бүрдүүлнэ.
Үүнд:
Улаанбаатар хотын Ерөнхий архитекторын баталсан
- Барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар
- Эскиз зургийг үндэслэн 1 гкал/цаг хүртэл ачаалал бүхий барилгад техникийн нөхцөл олгох асуудлыг шийдвэрлэнэ.
Техникийн нөхцөл хариуцсан ажилтануудтай доорхи хаягаар харилцана уу.
Утас: +976-75753047-253 Факс: +976-11-342397 И-мэйл: tn@ubds.energy.mn
"ДУЛААНЫ ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ОЛГОХ" АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:
Комиссын даргаар:
- Эрчим Хүчний Яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
Орлогч даргаар:
- ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Дулааны хэлтсийн дарга
Комиссын нарийн бичгийн даргаар :
- ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Дулааны хэлтсийн мэргэжилтэн
Гишүүд:
- Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга
- Эрчим хүчний яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн
- Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн дулааны инженер
- “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн дэд захирал бөгөөд ерөнхий диспетчер
- “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер
- “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн техникийн нөхцөл хариуцсан инженер
УБДС ХК-ийн техникийн нөхцөл олгох комиссын гишүүд
Комиссын даргаар:
- “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-ийн Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер
Комиссын нарийн бичгийн даргаар:
- Технологийн холболтын хэлтсийн техникийн нөхцөл хариуцсан инженерүүд
Гишүүд:
- Горим тохируулгын албаны дарга
- Технологийн холболтын хэлтсийн дарга
- Үйлдвэрлэл хөгжлийн хэлтсийн дарга
- Диспетчерийн үндэсний төвийн Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий диспетчер
- Нийслэлийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн гүйцэтгэх захирал
- Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дулаан хариуцсан мэргэжилтэн