Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК
 

ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ОЛГОХ

Техникийн комиссын шийдвэр


Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8 дахь хэсэг, Эрчим хүчний сайдын 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаар тушаалыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

  1.  Дулааны техникийн нөхцөл олгох ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.
  2.  Хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох техникийн нөхцөл олгохдоо Эрчим хүчний сайдын 2013 оны 3 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Дулааны техникийн нөхцөл олгох журам", Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 24 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Дулааны техникийн нөхцөл олгох ажлын хэсгийн ажиллах журам" -ыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг ажлын хэсгийн дарга, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга (Б.Насантогтох/-т үүрэг болгосугай.
  3. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсантай холбогдуулан төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 56 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

Техникийн нөхцөл хүсэж буй иргэн, хуулийн этгээд дараах материалыг бүрдүүлнэ.

Үүнд:

  • Дулааны эрчим хүчний тооцоот ачааллыг тодорхойлж, техникийн нөхцөл хүссэн албан бичиг, өргөдөл
  • УБ хотын ерөнхий архитекторын 2012 оноос хойш баталсан барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар
  • Сүүлийн 3 жилд батлагдсан эскиз зураг, ерөнхий төлөвлөгөө
  • Газрын гэрээ, гэрчилгээний хамт

"ДУЛААНЫ ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ОЛГОХ" АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

Комиссын даргаар: 

  • Эрчим Хүчний Яамны  Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Насантогтох.

Орлогч даргаар:

  • ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Дулааны хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  Т.Батдондог.

Комиссын нарийн бичгийн даргаар : 

  • ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Баттөмөр.

Гишүүд: 

  • ЭХЯ-ны ТЗУГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Баярмагнай.
  • ЭХЯ-ны ТЗУГ- ийн Хуулийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Бямбадорж.
  • ЭХЯ-ны СБТГ- ын ахлах мэргэжилтэн Ё.Энхтуяа.
  • ЭХЯ-ны ХШҮДАГ-ын мэргэжилтэн, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Г.Мөнхцоодол.
  • ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Дулааны хэлтсийн мэргэжилтэн Л.Мөнхцог.
  • НЗАА-ны инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Б.Энхбаяр.
  • НЕТГ-ын дэд бүтцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн П.Цэрэнжаргал.
  • "ЭХХТөв", ТӨҮГ-ийн дэд захирал Э.Мөндөр
  • "Диспетчерийн үндэсний төв" ХХК-ийн дэд захирал бөгөөд ерөнхий диспетчер Г.Балжинням.
  • "ДЦС-4" ХК-ийн тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер М.Амарбаясгалан     
  • "ДЦС-3" ХК-ийн тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Ү.Төмөрхуяг   
  • "УБДС" ТӨХК-ийн ерөнхий инженер Т.Алтангэрэл
  • "УБДС" ТӨХК-ийн Шуурхай удирдлага, тохируулгын албаны дарга Ш.Мөнхжаргал
  • "УБДС" ТӨХК-ийн инженерийн албаны инженер Д.Оюунчимэг

УБДС ХК-ийн техникийн нөхцөл олгох комиссын гишүүд 
Комиссын даргаар: 

  • “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-ийн ерөнхий инженер

Комиссын нарийн бичгийн даргаар: 

  • Үйлдвэрлэл хөгжлийн хэлтсийн техникийн нөхцөл хариуцсан инженер

Гишүүдээр: 

  • Хэрэглэгчийн үйлчилгээ эрхэлсэн ерөнхий инженерийн орлогч
  • Үйлдвэрлэл хөгжлийн хэлтсийн дарга
  • Тохируулгын албаны дарга
  • Диспетчерийн Үндэсний төвийн Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий диспетчер
  • Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн гүйцэтгэх захирал
  • Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дулаан хариуцсан мэргэжилтэн
  • Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Ерөнхий инженер /ОСНААУГ-ын харьяа шугам тоноглолоос холболт хийхэр бол/

"УБДС" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын А/79 тоот тушаал харах.

 

ЦАГ АГААР

CALL CENTER

Хэрэглэгчийн санал хүсэлт, гомдлын мэдээлэл лавлагааг дуудлагын төвийн

7004-7005

дугаар дээр хүлээн авч байна.