Монгол Улсын Эрчим хүчний сайд Д.Зоригтын 2015 оны 09 дүгээр сарын 14 ний өдрийн 112 тоот тушаалыг бүрэн эхээр нь хүргэж байна. Уг тушаалд 2015-2016 оны халаалтын улиралыг 09 дүгээр сарын 15 наас ирэх оны 05 дүгаар сарын 15 наар дуусгавар болгохоор тусгасан бөгөөд одоогийн байдлаар сургууль цэцэрлэг, орон сууцны хэрэглэгчид халаалтаа авч жигдрүүлэлт хийгдэж байгаа ба ирэх сарын 1-ний өдөр гэрээт ААН, байгууллагууд дулааны эрчим хүчээр хангагдах юм. Мөн энэ хугацаанд холбогдож амжаагүй хэрэглэгчид ирэх жил хүртэл дулааны эрчим хүчээр хангагдах боломжгүй бөгөөд ирэх жилийн дулааны улирал дуусан шугам зогсолт хийгдэсний дараа компаниас баталсан дүрмийн дагуу зөвшөөрөл аван холболт хийлгэх боломжтой юм. Дэлгэрэнгүй мэдээллийг манай компанийн 70047005 дугаарын утсаар тодруулна уу.
Баянгол дүүрэг, 3 хороо,
Энгельсийн гудамж -18,
Улаанбаатар -16030,
Монгол улс
Факс : 976-11-342397
Email : dhsub@ubds.energy.mn
Дуудлагын Төв: 70047005
Copyright © 2016 - "УБДС" ТӨХК