“УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН СПОРТЫН ИХ НААДМААС 2 МӨНГӨ, 1 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭЖ БАГИЙН ДҮНГЭЭР 4-Р БАЙРТ ШАЛГАРЛАА


Монгол Улсад Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойг угтсан “Эрчим хүчний салбарын спортын их наадам” 06 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдлаа.
2019 оны спортын их наадамд эрчим хүчний салбарын 30 үйлдвэр, компанийн 1000 орчим тамирчид сагсан бөмбөг, воллейбол, шатар, ширээний теннис, биллиардын багийн төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.
Эрчим хүчний салбарын спортын их наадмыг хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн хамт олон түүхт 60-н жилийн ойгоо угтан салбарын сагсан бөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Наадмын ерөнхий зохион байгуулагчаар Эрчим хүчний яам, хамтран зохион байгуулагчаар “Эрчим хүчний зохицуулах хороо”, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “ДЦС-3” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК, “УБЦТС” ТӨХК, “ЦДҮС” ТӨХК, “Диспетчерийн үндэсний төв” ХК тус тус ажиллалаа.
Спортын их наадмын нээлтийн үйл ажиллагааны Төрийн далбаа мандуулах ёслолд эрчим хүчний салбараас төрөн гарсан спортын алдартнууд мандуулсан бөгөөд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аа төлөөлж ширээний теннисний спортын мастер, Монголын бүх ард түмний спортын их наадмын аварга Т.Мөнх-Орших оролцлоо.

Түүхт 60-н жилийн ойн босгон дээрээ “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн хамт олон Эрчим хүчний салбарын спортын их наадамд 39 хүний баг бүрэлдэхүүнтэй оролцож Шатрын ЭМЭГТЭЙ баг МӨНГӨН МЕДАЛЬ, Сагсан бөмбөгийн ЭМЭГТЭЙ баг МӨНГӨН МЕДАЛЬ, Сагсан бөмбөгийн ЭРЭГТЭЙ баг ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртэж нийт багийн дүнгээр 4-ДҮГЭЭР байранд шалгарлаа.
БАГИЙН ДҮНГЭЭР:
1-р байр- Б.Нямсамбуу гүйцэтгэх захиралтай “ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ” ТӨХК-ийн баг тамирчид
2-р байр- Ү.ТӨМӨРХУЯГ гүйцэтгэх захиралтай “ДУЛААНЫ ДӨРӨВДҮГЭЭР ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК-ийн баг тамирчид
3-р байр- Д.БАЯРСАЙХАН захиралтай “УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ийн баг тамирчид
4-р байр- Г.БАЯРСАЙХАН захиралтай “УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК-ийн баг тамирчид

ШАТАР /Эмэгтэй/
1-р байр – “ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ” ТӨХК-ийн баг тамирчид Б.Баярмаа, Ж.Мандахбаяр, Э.Одбал
2-р байр – “УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК-ийн баг тамирчид Т.Ундрахжаргал, Б.Оюунчимэг, П.Оюунтөгс
3-р байр – “УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ийн баг тамирчид Ч.Мядагмаа, Д.Адилхишиг, Ш.Улаанхүүхэн


ШАТАР /Эрэгтэй/
1-р байр – “ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ”-ны баг тамирчид Г.Энхтайван, Г.Тулга, Н.Бэх-Очир
2-р байр – “УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ийн баг тамирчид З.Бямбаа, Б.Ганхөлөг, Д.Зоригоо
3-р байр – “ДУЛААНЫ ДӨРӨВДҮГЭЭР ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК-ийн баг тамирчид Э.Энх-Нар, Д.Эрдэнэбат, Т.Гантулга

ТЕННИС /Эмэгтэй/
1-р байр- “ХАСУ-МЕГАВАТТ” ХХК-ийн баг тамирчид Т.Дэлгэрмаа, М.Баярмаа, Л.Отгонбаяр
2-р байр- “ДУЛААНЫ ДӨРӨВДҮГЭЭР ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК-ийн баг тамирчид Ц.Наранцацралт, Ч.Болортуяа, Б.Оюунцацрал
3-р байр- “ДУЛААНЫ ГУРАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК-ий баг тамирчид Д.Гандолгор, Ш.Жавзандулам, Л.Оюун
ТЕННИС /Эрэгтэй/
1-р байр- “ДУЛААНЫ ДӨРӨВДҮГЭЭР ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК-ийн баг тамирчид Ц.Ууганзаяа, Л.Мягмарсүрэн, Б.Давааням
2-р байр- “ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ” ТӨХК-ийн баг тамирчид Б.Ууганбаяр, П.Билгүүн, Б.Эрдэнэсүх
3-р байр- “ЭРДЭНЭТИЙН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК-ийн баг тамирчид Ш.Зоригтбаатар, Т.Аюуш, Д.Цэрэнчимэд
БИЛЛИАРД:
1-р байр- “НЬЮКОМ” ХХК-ийн баг тамирчид
2-р байр- “ДУЛААНЫ ХОЁРДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК-ийн баг тамирчид
3-р байр- “ДУЛААНЫ ГУРАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК-ийн баг тамирчид
ВОЛЛЕЙБОЛ /Эмэгтэй/
1-р байр- Б.НЯМСАМБУУ захиралтай “ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ” ТӨХК-ийн баг тамирчид
2-р байр- Г.БАЯРЦОГТ захиралтай “ЭРДЭНЭТ БУЛГАНЫ ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ийн баг тамирчид
3-р байр- Ү.ТӨМӨРХУЯГ захиралтай “ДУЛААНЫ ДӨРӨВДҮГЭЭР ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК-ийн баг тамирчид
ВОЛЛЕЙБОЛ /Эрэгтэй/
1-р байр- Б.НЯМСАМБУУ захиралтай “ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ” ТӨХК-ийн баг тамирчид
2-р байр- Ж.ТҮМЭН-АЮУШ захиралтай “ХАСУ-МЕГАВАТТ” ХХК-ийн баг тамирчид
3-р байр- Г.БАЯРЦОГТ захиралтай“ЭРДЭНЭТ БУЛГАНЫ ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ийн баг тамирчид
САГСАН БӨМБӨГ /Эмэгтэй/
1-р байр- Д.БАЯРСАЙХАН захиралтай “УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ийн баг тамирчид
2-р байр- Г.БАЯРСАЙХАН захиралтай “УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК-ийн баг тамирчид
3-р байр- Б.НЯМСАМБУУ захиралтай “ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ” ТӨХК-ийн баг тамирчид

САГСАН БӨМБӨГ /Эрэгтэй/
1-р байр- Н.ЧИМЭДДОРЖ захиралтай “ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК-ийн баг тамирчид
2-р байр- Ч.ЧИНБАТ захиралтай “ДУЛААНЫ ГУРАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК-ийн баг тамирчид
3-р байр- Г.БАЯРСАЙХАН захиралтай “УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК-ийн баг тамирчид

ШИЛДЭГ ТАМИРЧИД:
ВОЛЛЕЙБОЛ ЭМЭГТЭЙ- Шилдэг тоглогч: Я.ЭНХМАА “ДУЛААНЫ ДӨРӨВДҮГЭЭР ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК
ВОЛЛЕЙБОЛ ЭРЭГТЭЙ- Шилдэг тоглогч: А.ДАВААЖАРГАЛ “ХАСУ-МЕГАВАТТ” ХХК
САГСАН БӨМБӨГ ЭМЭГТЭЙ- Шилдэг тоглогч: А.ХУЛАН “УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК
САГСАН БӨМБӨГ ЭРЭГТЭЙ- Шилдэг тоглогч: Б.САЙНТУЛГА “ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК