ЗОГСОЛТ №7 VI/26 – VII/05 хооронд хийгдэх засвар үйлчилгээ /9 хоног/

ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭГЧДЭД

БАЙРШИЛ
8абвг, 7и магистраль буюу 25 эмийн сан, УБ палас, 10 хороолол ДДТ-113, 114 /төв замын ар талын хэсэг/, Техник импорт ХХК, Алтанзулын амины сууцнууд, III эмнэлэг, 1 хороолол орчим, Сувилахуйн сургууль, Тэмүүлэл, Сайхан булган хотхон, Нар хажид сүм, Шинэ гэмтлийн эмнэлэг, Говь саун, IV хорооллын ДДТ-111, 112, СОТ-3, III хорооллын эцэс орчмын хэрэглэгчид.

ХИЙГДЭХ АЖЛУУД
Ф400мм голчтой таслах хаалт, Ф250мм голчтой ус буулгагч хаалт солино. Урсгал засвар хийнэ. ДХ-7138 цэгт Ф700мм голчтой шинэ шугамын холболт хийгдэнэ.

ИРГЭД БОЛОН АЖ АХУЙН НЭГЖИЙН АНХААРАЛД:
1. Иргэд Дулаан дамжуулах төв шугам хоолойн бат бөх чанарыг турших хуваарийг http://ubds.energy.mn болон өдөр тутамын мэдээллээс авна уу.
2. Зуны графикт зогсолт болон засварын ажлын талаарх санал хүсэлтээ Дуудлагын төвийн утас 7004-7005 дугаарт хандаж ирүүлнэ үү.
3. Дулаан дамжуулах төв магистраль шугамын бат бөх чанарыг турших
/хуваарийн дагуу 12 удаа туршина/ ээлжит нягтын шахалтын үед газар доогуур болон ил байрласан шугам хоолойд гэмтэл гарч болзошгүй тул иргэд тухайн үед хөдөлгөөнд анхааралтай оролцох ба туршилтад орж байгаа инженерийн байгууламжын ойролцоо ажил үйлчилгээ хийх, зогсох, машин болон эд хөрөнгөө орхин явахыг хатуу хориглоно.
4. Дулааны эрчим хүч хэрэглэгч байгууллагууд туршилтын үед дур мэдэн сүлжээний ус буулгах, засвар үйлчилгээ хийх, дулааны тоолуурыг салгах зэрэг давхар ажлуудыг гүйцэтгэхгүй байх.
5. Хэрэглэгч байгууллагууд нь өөрийн эзэмшлийн дулаанжуулалтын тоноглолуудад туршилтын үед байнга хяналт тавьж ажиллах ба тоноглолуудын хэвийн бус ажиллагаа, ажилтан нарын хяналт сул хийснээр өөрийн эзэмшлийн шугам, дулааны зангилаа, тоолуур зэргийг даралтад оруулж эвдэлсэнээс үүссэн хохиролыг өөрсдөө бүрэн хариуцна.
6. 2019 оны зуны улирлын хугацаанд Хэрэглэгч бүр дулаанжуулалтын тоноглолуудад хийх засварын ажлуудыг чанартай хийж гүйцэтгэнэ үү.

“УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК