Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК
 

“УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК 60-Н ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ УРЛАГИЙН НААДАМ БОЛЛОО.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК төвлөрсөн дулаан хангамж үүсч хөгжсөний түүхт 60 жилийнхээ ойг угтан байгууллагынхаа “Урлагийн наадам”-ын нэгдсэн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд тус компанийн 150 гаруй инженер, техникийн ажилчид урлагийн 9 төрөл, хамт олны багийн зохион байгуулалт, тайзны соёл гэсэн 11 шалгуур үзүүлэлтээр УДБЭТ-ийн дарга МУГЖ Ц.Түвшинтөгс тэргүүтэй мэргэжлийн урлагийн байгууллагын 6 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шалгарууллаа.
• 1-р байр – Зүүн Түгээх Төв
• 2-р байр – Хангамж Үйлчилгээний Алба
Дулааны Тоолуур Даралтын Хэмжих Хэрэгслийн Лабратори, Захиргаа Хүний Нөөцийн Хэлтэс
Худалдан авах ажиллагааны хэлтсийн хамтарсан баг
• 3-р байр – Баруун Түгээх Төв тус тус шалгарлаа.
Урлагийн 9-н төрлийн “Гран при -2019” шагналтнуудаар:
• Гоцлол дуу /эрэгтэй/ – Г.Мөнхбаяр /байцаагч/
• Гоцлол дуу /эмэгтэй/ – П.Оюунтөгс /архивч/
• Хослон дуулах – Ц.Бат-Эрдэнэ /инженер/, Г.Наранцацрал /мэргэжилтэн/
• Хослон дуулах – С.Одонтунгалаг /инженер/, Н.Нэргүй /инженер/
• Хамтлаг дуу – Зүүн Түгээх Төв
• Хамтлаг бүжиг – Хангамж Үйлчилгээний Алба
Дулааны Тоолуур Даралтын Хэмжих Хэрэгслийн Лабратори, Захиргаа Хүний Нөөцийн Хэлтэс
Худалдан авах ажиллагааны хэлтсийн хамтарсан баг
• Гоцлол бүжиг – О.Тодгэрэл /нарийн бичиг/
• Хамтлаг хөгжим – Зүүн Түгээх Төв
• Найрал дуу – Баруун Түгээх Төв
• Уран уншлага – Х.Үнэнбаяр /Засварын слесарь/
• Язгуур урлаг – Зүүн Түгээх Төв тус тус шалгарлаа.

Сэтгэгдэл үлдээх