САР ШИНИЙН БОСГОН ДЭЭР АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

“УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК 17-р жарны “Урвуулагч” хэмээх шаргачин Гахай жилийн сар шинийн босгон дээр уламжлал ёсоороо тус байгууллагад залуу нас, мэдлэг боловсрол, авьяас чадвар амьдралаа зориулж явсан үе үеийн ахмад буурлуудаа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.
“Улаанбаатар дулааны сүлжээ” компани 2019 онд 60-н жилийн ойтойгоо золгож байгаа бөгөөд байгууллагынхаа түүх нь болсон анхдагч ахмадуудаа хүлээн авсан хүндэтгэлийн арга хэмжээг Гүйцэтгэх Захирал Ч.Саранжав нээж үг хэлсэн бөгөөд ахмадуудынхаа хэлсэн үнэтэй санал, зөвлөгөөг ямар чухал болохыг онцолж, эрүүл энх байж, урт удаан наслахыг ерөөгөөд гарын бэлгээ гардууллаа.
Ахмадуудын хүлээн авах арга хэмжээнд хүрэлцэн ирсэн ахмадуудаа төлөөлж “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Ахмадын зөвлөлийн дарга Л.Хашхүү дарга байгууллагынхаа хамт олонд талархлын үг хэлж цаашдийн ажил үйлсд сайн сайхныг хүсэн ерөөлөө.
Одоогоос жаран жилийн өмнө буюу 1959 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 367 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотын дулаацуулах байгууламжийн ашиглалт, засварыг хариуцах үүрэгтэй Дулааны шугам сүлжээний ашиглалтын газрыг цахилгаан комбинатын харъяанд аж ахуйн тооцооны үндсэн дээр байгуулан ажиллуулах” шийдвэр гаргаснаар манай компанийн албан ёсны цаг тооны хуудас эхэлсэн төдийгүй Монгол улсад төвлөрсөн дулааны систем үүсэн хөгжих эхлэл бий болж гал голомтоо асаасан түүхтэй.