Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК
 

ИРГЭД, АЖ АХУЙ НЭГЖИЙН АНХААРАЛД

          Монгол Улсын “Эрчим хүчний тухай” хуулийн 33,1, 33,4 дүгээр заалт, Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолоор батлагдсан “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийн 2,3 дахь заалт, Монгол Улсын “Газрын тухай хууль”-ийн 57,3, 57,4 дэх заалт Нийслэлийн Засаг даргын “Дулааны шугамын хамгаалалтын зурвас тогтоох” тухай 2007 оны 76 тоот захирамжуудыг үндэслэн тус компанийн эзэмшлийн агаарын ил магистраль шугамын болон газар доогуурх магистраль шугамуудын ээлжит их засварын ажил 2018 оны 5 сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл  хийгдэх төлөвлөгөөт ажил явагдаж байна. Дулааны магистраль, шугамууд нь байнгын  өндөр даралт, температуртай уур, усыг дамжуулдаг ба их засварын өмнө тусгай хөтөлбөрийн дагуу шугам хоолойн бат бэхийг шалгах нягтын туршилтад оруулдаг.
          Эрчим хүчний магистраль шугамын хамгаалалтын зурвасын ил болон далд шугамтай хэсэгт авто машин байрлуулахгүй байх, мэргэжлийн байгууллагын зөвшөөрснөөс бусад ажил, үйлчилгээ хийхийг хориглодог.
          Төв магистраль шугамын ойролцоо байрладаг орон сууцны иргэд, оршин суугчид, аж ахуйн нэгж, компаниуд шугамын нягтын шахалтын үед шугамд гэмтэл гарч болзошгүй тул сонор сэрэмж, анхаарал болгоомжтой байж, эд хөрөнгө, автомашин, өөрсдийн эрүүл мэндээ хамгаалахыг онцгойлон анхааруулж байна.
          Анхааруулгыг хүлээн аваагүйгээс гарсан аливаа хохирлыг манай компани хариуцахгүй болохыг нийслэл хотын иргэд, аж ахуйн нэгж, компаниудад мэдэгдье.

“УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК