Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК
 

“УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР БАРЬСАН БАРИЛГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРЭЭЛЭН”-Д ШИЛЖҮҮЛЭН ӨГЛӨӨ

      “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК 2016 онд өөрийн хөрөнгөөр барьсан “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийн 6-н давхар барилгаа “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн хамт олонд 2018 оны 05 дугаар сарын 23-ны билэгт сайн өдөр шилжүүлэн өглөө.
Уг арга хэмжээнд Эрчим хүчний сайдын зөвлөх Н.Мягмарсүрэн, “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Бямба-Очир, “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн захирал М.Түмэнжаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо.
       “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Бямба-Очир:
-“Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн хамт олонд өөрийн хөрөнгөөр барьсан “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийн 6-н давхар барилгаа хүлээлгэн өгч байна. Энэ барилгаа шилжүүлэхдээ Монгол Улсын Засгийн Газрын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шилжүүлж байна. Шинэ байрныхаа түлхүүрийг хүлээн авч байгаа та бүхний цаашдын эрдэм шинжилгээний их ажилд улам их амжилт хүсье хэмээн түлхүүрээ гардуулан өгсөн юм.
      Мөн “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн захирал М.Түмэнжаргал Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн удирдлага хамт олонд талархлын үг хэлж ажлын амжилт хүслээ.