Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК
 

ТӨРИЙН ӨМЧИЙН МЕНЕЖМЕНТ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА-2018

“ТӨРИЙН ӨМЧИЙН МЕНЕЖМЕНТ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА 2018”- өдөрлөгт амжилттай оролцлоо.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Төрийн өмчийн менежмент,нийгмийн хариуцлага – 2018” өдөрлөгт “УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК амжилттай оролцлоо.
Манай байгууллага өдөрлөгийн үйл ажиллагаагаар агаарын бохирдлыг багасгахад хийж хэрэгжүүлсэн ажлаа сурталчлан таниулах, цаашид хийх ажлын төлөвлөгөөг иргэдэд ойлгомжтой бодитоор харуулах зорилгоор үзүүлэн самбар бэлдэж танилцууллаа.
Мөн дуудлагын төвийн утас 7004-7005, цахим үйлчилгээний хаяг http://my.dulaan.mn– хаягаар иргэдийн санал хүсэлт, гомдлыг бүртгэж хариуцах инженер ажилчидтай газар дээр нь холбож асуудлыг богино хугацаанд шийдвэрлэсэн бөгөөд техникийн нөхцлийн хүсэлтийг цахим системд бүртгэн хүлээн авч ажиллалаа.
Тус арга хэмжээнд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 75 байгууллага нь төрөөс хэрэгжүүлж буй бодлого, хэрэгжилт, үр дүнгийн талаар олон нийтэд мэдээлэл өгөх, нэг цэгээс үйлчилгээг хүргэх, импортын бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч жижиг дунд үйлдвэрүүдтэй хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа танилцууллаа.


ХЭРЭГЛЭГЧТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА