Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК
 

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит тэмцээн өрсөлдөөнтэй болж өнгөрлөө

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит “Шилжин явах цомын төлөөх тэмцээн” өнгөрсөн амралтын өдрүүдэд УСУГ-ын Спорт цогцолборт амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Улаанбаатар хотын Захирагчийн харьяа байгууллагууд, Төрийн өмчит хувьцаат компаниудын нийт 14 байгууллагын 540 тамирчин сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, ширээний теннис гэсэн 4 төрлөөр өрсөлдөж хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм.

“Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ний 🏀 сагсан бөмбөгийн эрэгтэй баг 🥇алтан медаль хүртэж, ⛹️‍♂️ “Шилдэг тамирчин”-аар Баруун түгээх төвийн ХАБ-2 инженер Ж.Биндэръяа шалгарсан бол 🏓 ширээний теннисний эрэгтэй төрөлд байцаагч Т.Мөнх-Орших 🥇 алтан медаль хүртэж амжилтаа ахиуллаа.

Ширээний теннис /эрэгтэй/

1-р байр: УБДС н.Мөнх-Орших
2-р байр: УСУГ н.Өлзийбаатар
3-р байр: ОСНААУГ н.Энхтөр

Ширээний теннис /эмэгтэй/

1-р байр: УБЗЗАГ н.Нэргүй
2-р байр: УБЦТС н.Мөнхгэрэл
3-р байр: МХС н.Цэрэннадмид

Сагсан бөмбөг /эмэгтэй/

1-р байр: Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын баг тамирчид
2-р байр: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний баг тамирчид
3-р байр: Хот тохижилтын газрын баг тамирчид
Шилдэг тамирчин: Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар н.Хулан

Сагсан бөмбөг /эрэгтэй/

1-р байр: Улаанбаатар дулааны сүлжээний баг тамирчид
2-р байр: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний баг тамирчид
3-р байр: Ус сувгийн удирдах газар баг тамирчид

Гар бөмбөг /эмэгтэй/

1-р байр: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ баг тамирчид
2-р байр: Ус сувгийн удирдах газрын баг тамирчид
3-р байр: Мэдээлэл холбооны сүлжээ баг тамирчид
Шилдэг тамирчин: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ н.Энхсайхан

Гар бөмбөг /эрэгтэй/

1-р байр: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний баг тамирчид
2-р байр: Ус сувгийн удирдах газрын баг тамирчид
3-р байр: Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын баг тамирчид
Шилдэг тамирчин: Мэдээлэл холбооны сүлжээ

Дартс /багаараа/

1-р байр: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны баг тамирчид
2-р байр: Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар баг тамирчид
3-р байр: Улаанбаатар лифт, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн баг тамирчид.