Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК
 

Нийслэлийн гамшгаас хамгаалах, бэлэн байдлын үзлэгт амжилттай оролцлоо.

Нийслэлийн Засаг Даргын нэрэмжит гамшгаас хамгаалах, бэлэн байдлын үзлэгт “Улаанбаатар Дулааны Сүлжээ”ТӨХК амжилттай оролцож 91 оноо буюу “A” үнэлгээ авлаа.

Компанийн гүйцэтгэх захирлын 2018.03.31-ны № А/53 тоот тушаалаар томилогдсон орон тооны бус штабын 13 хүний бүрэлдэхүүн, мэргэжлийн ангийн 62 гишүүн, түүнээс БГД-ийн Засаг даргын үзлэгт Дулааны шугам сүлжээний засварын бүлэг / 16 /, механикжуулсан бүлэг / 6 / хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо.