Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК
 

“УБДС” ТӨХК ахлах тогооч ажилд сонгон шалгаруулж авна.

УБДС ТӨХК АХЛАХ ТОГООЧ АЖИЛД СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Ажилчдын хоолны газарт ахлах тогоочоор ажиллах
  • Компанийн ажиллагсдыг хооллох материалын орц, норм, жор, технологийг боловсруулж цэс хийх
  • Хоолонд орох хүнсний материалын тооцоог хийх, эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний материалд хяналт тавих
  • Ажилчдын хоолны газрын тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Хүнсний нийтийн хоолны инженер-технологич мэргэжилтэй /Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй/
  • Тогоочийн 1 болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 7-с дээш жил ажилласан байх, ажлын туршлагатай
  • 35-45 насны
  • Цэвэрч нямбай, хувийн зохион байгуулалт сайтай байх
  • Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай
  • Илүү цагаар ажиллах
  • Эрүүл, зөв хооллолтын талаар мэргэжил дээшлүүлсэн гэрчилгээтэй байх /Таны давуу тал болно/

Тайлбар: Та манай компанийн цахим хуудаснаас “Ажилтан Сонгон Шалгаруулах Журам”-тай танилцах боломжтой. /www.ubds.energy.mn/

Анкет хүлээж авах сүүлийн огноо: 2018 оны 02-р сарын 10-ны өдөр

Холбоо барих хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороо Ф.Энгельсийн гудамж,

Утасны дугаар: 75753047-264, 80085187