Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК
 

Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 38 дугаар зарлигаар Эрчим хүчний салбарын инженер техникийн ажилтан, албан хаагчид Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа. Эрчим хүчний салбарын түүхт 95 жилийн ойг тохиолдуулан салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, мэдлэг оюунаа зориулсан эрхмүүдэд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн шагналыг нь гардуулж, баяр хүргэсэн юм.

    Энэ өдөр Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаасан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ахмад ажилтан Д.Ичинхорлоодоо хөдөлмөрийн хамт олноос нь халуун баяр хүргэе.

Сэтгэгдэл үлдээх