Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК
 

Могул таун хотхон дулаанд холбогдлоо

    Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд “Могулскай” ХХК-ийн барьсан Могул таун хотхон нь 2013 онд ашиглалтад орж халаалтын зуухаар халж байсан бөгөөд 2016-2017 оны халаалтын улиралд халаалтын зуух доголдож хүндэрсэн талаар “Зайсан дулаан өргөө” СӨХ-ноос мэдэгдэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер 2016 оны 11 дүгээр сард Могул таун хотхоны нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж энэ тухай Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхэд танилцуулснаар Монгол Улсын Шадар сайдын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 121 дугаар тушаалаар холбогдох байгууллагын төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулагдан Могул таун хотхоны 5 блок барилгыг төвлөрсөн дулаанд холбох ажлыг 2016 оны 12 дугаар сарын 01-ээс 03-ны хооронд зохион байгуулж Могул скай ХХК, Эм Эс Пи Ди ХХК-ийн хооронд үүссэн өр авлагыг хэрхэн барагдуулах талаар тодорхой үүрэг даалгавар өгч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулан өрийг төлж барагдуулахаар болсон.

   Уулзалтын үеэр Могул скай ХХК-ийн захирал н.Болд төвлөрсөн дулаанд холбох ажлын зардал болон өмнөх өр төлбөрийг бусдад шилжүүлэлгүйгээр 2017 оны 02 дугаар сард багтаан барагдуулна гэсэн боловч  2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл өр төлбөрөө барагдуулах талаар ямарч арга хэмжээ аваагүйгээс 2017-2018 оны халаалтын улиралд дахин өр төлбөрийн асуудал сөхөгдөн Эм Эс Пи Ди ХХК өөрийн хөрөнгөөр барьсан дулаан дамжуулах төвийг ажиллагаанд залгахаас татгалзан Могул таун хотхоны 315 өрхийн 2500 орчим иргэд өнөөдрийг хүртэл дулаан авч чадаагүй байсныг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны А/181 дүгээр тушаалаар байгууллагдсан ажлын хэсэг Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгаврын дагуу яаралтай арга хэмжээ авч газар дээр нь үзэж холбогдох байгууллагуудтай харилцан тохиролцсоны үндсэн дээр Могул таун хотхоын халаалтыг залгах ажлыг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн инженер техникийн ажилтнуудтай хамтран зохион байгуулж халаалтыг өгснөөр иргэд гэртээ дулаан эрүүл аюулгүй амьдрах боломж бүрдээд байна.