Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК
 

Дулааны эрчим хүчээр хангагдах байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн анхааралд

     “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь дулааны төв шугам тоноглолд хийгдэх засвар, шинэчлэлтийн ажлуудаа бүрэн дуусгаж, хэрэглэгчдийнхээ тав тухыг хангах зорилгоор хэрэглэгчид Та бүхний хэрэглээнд тохирсон халаалт залгах ажлыг  2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлүүлэн, өнөөдрийн байдлаар 500 гаруй аж ахуй нэгжтэй “Дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах” гэрээг 10 жилийн хугацаатай байгуулж, 800 гаруй барилга, объектын халаалтыг залгаад байна.

    Хэрэглэгч Та бүхэн өөрийн хэрэглээнд тохирсон халаалтаа 09 дүгээр сарын 15-наас өмнө буюу өнөөдөр ч залгуулах боломжтой юм.

Дулаан хангамжтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 7004-7005

 

 

Сэтгэгдэл үлдээх

ЦАГ АГААР