Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК
 

Дүнжингарав хорооллын гаднах дулааны шугамын завсар, өргөтгөл шинэчлэлийн ажил

      12А магистралийн Тк-1211-р цэгээс авсан Их тэнгэр, Номин, Энканто, Маршал таун хотхоны хэрэглэгчдийг дулаанаар хангадаг 2ф400мм-ийн нийт 2,1км дулааны салбар шугамыг 2ф500мм болгон өргөтгөн шинэчлэх, даралт өргөх насос станц шинээр барих ажлыг Эрчим хүчний яамны захиалгаар улсын төсвийн хөрөнгөөр 2015 оноос хийж хэрэгжүүлж ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 97 хувийн гүйцэтгэлтэй байна.

       Дээрх ажлаас Дүнжингарав хорооллын 105,106,107,108-р байрнуудын дундуур нийтийн эзэмшлийн талбайгаар дайран өнгөрөх  153 м газарт 2ф400мм-ийн шугамыг одоо байгаа сувагт нь 2ф500мм болгон өргөтгөх ажил хийгдээгүй хүлээгдэж байна. Шалтгаан нь зарим айлын хана цууралт өгсөн байгаа газар шорооны ажил хийх үед барилгын суурьт нөлөөлнө гэдэг шалтгааны улмаас дээрх байрны зарим оршин суугчид эсэргүүцэж байгаа.

      Бид шугамын өргөтгөлийн ажлыг хийхдээ

  • Зөвхөн үл хөдлөх тулгуур болон П-компенсатор бүхий эргэлтийн өнцөгтэй 5 цэгт ухалт хийх. Оршин суугчдын ая тухтай аюулгүй байдлыг хангах үүднээс ухалтыг 2 хувааж хийх. /Нийт трассын дагуу ухалт хийхгүй/
  • Эхний ээлжинд тухайн орон сууцны байрнуудын урд хэсэгт шугам өргөтгөлийн ажил хийж дуусган булж талбайг чөлөөлсний дараа хойд хэсэгт ухаж шугам өргөтгөлийн ажлыг хийх,
  • Нийтийн эзэмшлийн талбайд ухалт хийсэн зам талбайг мэргэжлийн замын байгууллагаар нөхөн сэргээлт хийлгэх, /Гэрээ байгуулах/
  • Ажлыг хуанлын 10 хоногт багтаан хийж гүйцэтгэхээр төлөвлөн

     Шилмэл шилтгээн СӨХ болон оршин суугчдын хамтарсан хурал хийж танилцуулсан боловч цөөн хэдэн хүний ухамсаргүй байдлаас болж ажил хийгдээгүй хүлээгдэж байна. Энэ ажил нь зайлшгүй хийгдснээр энэхүү шугамд холбогддог Номин, Энканто, Маршал таун Их тэнгэр зэрэг газруудын халаалт халуун ус доголдолгүй хэвийн хангагдах болно.

 

 

Сэтгэгдэл үлдээх

ЦАГ АГААР