Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК
 

2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц

1. Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлууд:
2017 оны зуны засварын ажлаар 8д магистраль, 12а магистраль, 11и магистралийн өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэхээр тус тус төлөвлөгдсөн.Үүнээс 8д магистралийн өргөтгөл шинэчлэлтийн ажлын явц 70 % байгаа бөгөөд 11и магистралийн ажил Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх төслийн хөрөнгө оруулалтаас шалтгаалан 2018 он хүртэл хойшилогдсон. 12а магистраль Их тэнгэрийн салаа шугамын өргөтгөл шинэчлэлтийн ажил “Дүнжингарав хороолол”-ын оршин суугчдын гомдол саналын улмаас хийгдээгүй байна.

2. Их засвар, хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлууд:
2017 оны зуны засварын батлагдсан графикаар 15 магистраль шугамыг 12 хэсэгт хуваан засвар хийхээр төлөвлөж, хуваарийн дагуу 11 дэх зогсолт хийгдэж байна. Их засварын ажлын гүйцэтгэл 71.1 %, Хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл 73.3 %-тай байна.

3. Даралт өргөх насос станц болон цахилгаан тоноглолын засварын ажлууд:
Даралт өргөх насос станц болон дулаан дамжуулах төвүүдийн их ба урсгал засварын ажлууд 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Засварын ажлын гүйцэтгэл 97 %-тай байна.

4. Аж ахуйн нэгж, байгууллагын засварын ажлууд:
Аж ахуйн нэгж байгууллагуудын халаалт, халуун усны бойлер угаах, хүчин чадал нэмэгдүүлэх, гадна шугам, салааны хаалт солих ажлын гүйцэтгэл 57.0 %-тай байна.

123

 

ЦАГ АГААР