Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК
 

Яармагийн нэгдсэн эмнэлэг, сургууль, цэцэрлэг төвлөрсөн дулаанд холбогдлоо

 IMG_6942  Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Яармаг орчмын 20 халаалтын зуухнаас хангагддаг  Хан-Уул дүүргийн 180 ортой нэгдсэн эмнэлэг, 320 хүүхдийн 63 дугаар сургууль, 620 хүүхдийн 34 дүгээр сургууль, 210 хүүхдийн 12 дугаар цэцэрлэг, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн Хан-Уул салбар, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны өрхийн эмнэлэг, цагдаагийн барилгыг төвлөрсөн дулаанд холбох ажлыг хийж дуусгалаа. Дээрх газрууд дулаан хангамжид холбогдсоноор жилд түлдэг байсан 2470 тн түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, агаарт хаягдах хорт хаягдлыг 115.2 тн-оор багасгах юм. Цаашид нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Их засаг их сургууль, Маахуур толгой, Амгалан дулааны станц, Баянхошуу орчмын халаалтын зуухнуудыг зогсоож, 68 уурын зуухыг төвлөрсөн дулаан хангамжид холбох зорилт тавин холбогдох тооцоо, судалгааны ажлыг хийж байна.

Сэтгэгдэл үлдээх