Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК
 

Эрчим Хүчний Зохицуулах Хорооны дарга А.Тлейхан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д ажиллалаа

    img_4796  Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Зохицуулагч Э.Түвшинчулуун болон холбогдох хэлтсийн дарга нар 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр “Улаанбаатар дулааны сүлжээ ” ТӨХК дээр ажиллалаа.

 Компанийн гүйцэтгэх захирал Д.Бямба-Очир өвөлжилтийн бэлтгэл ажил, техник зохион байгуулалтын арга хэмжээ, санхүү эдийн засгийн өнөөгийн байдал тулгамдаж буй асуудлуудаа танилцуулсан юм.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан энэ өвөл олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байгаа тул өвөлжилтийн бэлтгэл ажлаа бүрэн ханган гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгосон бөгөөд  зарим асуудлыг судалж үзэн, нөөц боломжийн хүрээнд шийдвэрлэнэ гэлээ. Мөн улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед тарифын өөрчлөлт хийж хэрэглэгчдийн нуруун дээрх ачааллыг нэмэгдүүлэх боломжгүй тул зардлаа танаж, хэмнэлтийн горимд шилжин ажиллах хэрэгтэй гэдгийг анхаарууллаа.

Сэтгэгдэл үлдээх

ЦАГ АГААР