Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК
 

Халаалтын улирлын явцын мэдээ

 halaallt 3 “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК 09 сарын 15-ны өдрөөс айл өрхүүдийн, 10 дугаар сарын 01-ний өдрөөс аж ахуйн нэгжүүдийн халаалтыг залгаад байна. Бид жил бүр халаалт өгөх үед иргэд, аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулдаг. Өнөөдрийн байдлаар аж ахуй нэгжтэй байгуулах гэрээний явц 93,5 хувьтай байна. 2016-2017 оны халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК  10 дугаар сарын 6-ны байдлаар 2030 барилга, 16 цэцэрлэг, 75 сургууль,  56 эмнэлэгт халаалт өгөөд байна. Халаалт болон халуун ус тасалдах доголдохтой холбоотой гомдол саналыг шуурхай удирдлагын 7004-7005 дугаарын утсаар 24 цагийн туршид хүлээн авч шийдвэрлэж байна.

 

Сэтгэгдэл үлдээх

ЦАГ АГААР