Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК
 

Аж ахуй нэгжүүдийн халаалтыг аравдугаар сарын 1-нээс өгнө

  halaalt “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компаниас албан байгууллага, аж ахуйн нэгжтэй байгуулах  “Дулааны эрчим хүчээр хангах, хангагдах” гэрээний биелэлт 65.9 хувьтай байгаа ба энэ сарын 30-ний өдөр гэрээ байгуулах хугацаа дуусч, аж ахуйн нэгж байгууллагын  халаалтыг 10 дугаар сарын 1-ний өдрөөс залгана. 2016-2017 оны халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨКХ Улаанбаатар хотын хэмжээнд нийт 2059 орон сууцны барилга халаалт авахаас 9 дүгээр сарын 15-ны байдлаар 1720 барилгад, 65 цэцэрлэгээс 52 цэцэрлэгт, 124 сургуулиас 107 сургууль,  13 эмнэлэгт халаалт өгөөд байна. Мөн аж ахуйн нэгжүүд болон айл өрхүүд өөрсдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангахад анхаарч хаалга цонхоо дулаална уу. Халаалт болон халуун ус тасалдах доголдохтой холбоотой гомдол санал хүсэлтийг шуурхай удирдлагын 7004-7005 дугаарын утсаар 24 цагийн туршид хүлээн авч шийдвэрлэж байна.

Сэтгэгдэл үлдээх

ЦАГ АГААР